Санхүүгийн мэдлэгийн түвшнээр Монгол Азийн орнуудыг гүйцэж түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-11-23 16:05:41

МОСКВА. /A-NEWS/. Туркменистан болон Монгол Улс санхүүгийн мэдлэгийн түвшнээр ОХУ, Малайз болон Төв Азийн орнуудыг гүйцэж түрүүлжээ. Ийм дүгнэлтийг “Standard&Poor’s” агентлаг «Global Financial Literacy Survey» судалгаандаа танилцуулсан байна.

Туркменистан болон Монгол Улсын "хүн амын 41 хувь нь санхүүгийн мэдлэгтэй" байгаа бол Казахстаных 40, ОХУ-ынх 38, Малайзынх 36 хувьтай байна.

Төвийн Азийн бусад орны хувьд Узбекистанд энэ үзүүлэлт 21 хувьтай байсан бол Киргиз, Тажикистанд тус тус 19 болон 17 хувьтай гарчээ.

Дээрх судалгааг гаргахдаа Gallup төвөөс явуулсан “World Poll” судалгаанаас авсан мэдээлэлд үндэслэсэн байна. Уг санал асуулгад санамсаргүй тохиолдлоор сонгосон 15-аас дээш насны 150 мянга гаруй хүн оролцсон бөгөөд 2014 онд 140 оронд явуулжээ.

Санал асуулгад оролцогсдод тавьсан асуултууд нь санхүүгийн шийдвэр гаргах дөрвөн гол хүчин зүйл болох хүү, нийлмэл хүүг тооцоолох, инфляц болон эрсдэлийг хуваарилах талаарх ойлголтыг үнэлэн тодруулахад чиглэсэн байв. Хэрэв оролцогч дөрвөн хүчин зүйлээс гуравт нь зөв хариулт өгсөн тохиолдолд түүнийг санхүүгийн мэдлэгтэйд тооцжээ.

Д.Жаргал

 

Связанные новости