Катар, Саудын Арабын багууд ДАШТ-ий эрхээ авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-10-15 17:12:47

ДОХА, 2025 оны аравдугаар сарын 15 /ESPN/. Катар, Саудын Арабын шигшээ багууд мягмар гарагт Азийн сонгон шалгаруулах тэмцээний дөрөв дэх шатанд хэсгээ тэргүүлснээр ирэх оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ оролцох эрхээ авлаа. 


Катарчууд АНЭУ-ыг 2:1-ээр хожсон бол Саудын Арабын баг Ирактай 0:0-ээр тэнцжээ. Ингэснээр 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулахдаа хэсгийн гурван тоглолтод бүгдэд нь хожигдож байсан Катарын шигшээ баг сонгон шалгаруулалтаас шалгарсан анхны тохиолдол болж байна.


Харин 2034 оны ДАШТ-ийг зохион байгуулах Саудын Арабын хувьд ирэх онд Хойд Америкт болох тэмцээн нь тэдний оролцох долоо дахь ДАШТ болох юм.


АНЭУ-ыг буулган авснаар Катарын шигшээ А хэсгийг тэргүүлсэн бол хоёрдугаар байрт бичигдэж буй АНЭУ ирэх 11 дүгээр сард Ирактай тоглохоор боллоо. Харин Оман хэсгийн гуравдугаарт бичигджээ.


ДАШТ-д оролцох эрхээ хэдийн баталгаажуулаад байгаа Япон, Өмнөд Солонгосын багууд нөхөрсөг тоглолтод Өмнөд Америкийн багуудыг хожсон байна. Тодруулбал, Японы шигшээ Бразилыг анх удаа хожиж,Токиод болсон тоглолтод 3:2-ын харьцаагаар илүүрхжээ. Тоглолтын 71 дэх минутад Аясе Үэдагийн толгойгоороо оруулсан гоол багтаа хожил авчирсан байна.


Мөн Өмнөд Солонгосын хөлбөмбөгчид Парагвайг Сөүлд 2:0-ээр буулган авчээ.

 

 


Связанные новости