ОХУ ганц хүний санал авахын тулд Умард Солонгост санал авах байр нээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВЛАДИВОСТОК. /Спутник/. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Умард Солонгосын нийслэл Пхеньян хот дахь Оросын ЭСЯ-ны байранд санал авах байр нээнэ гэж “Спутник” агентлаг мэдээллээ.
Умард Солонгост байнгын оршин суугчийн статустайгаар амьдардаг Оросын цорын ганц иргэн болох Владимир Лигийн саналыг авахын тулд Пхеньян дахь Оросын ЭСЯ-ны Консулын хэлтэст 8163 дугаарын санал авах байрыг нээх аж.
Оросын ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 18-ны ням гарагт болох юм.
Г.Доржханд