Мексикийн Акупулько хотын сургуулиудыг хамгаалалтад авав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-11-19 13:48:31

МЕХИКО. /TASS/. Мексикийн Герроро мужийн Акапулько хотод гэмт хэрэг газар авсны улмаас 120 сургуулийг цэргүүд хамгаалалтдаа авчээ. Энэ тухай тус улсын Бүс нутгийн боловсролын сайд Хосе Луис Гонсалес де ла Вегагийн мэдээлсэн байна.

“Стратегийн үүднээс энэ ажиллагаанд хэчнээн цэрэг оролцож байгааг хэлэх боломжгүй. Гэхдээ сургуулиудын амгалан тайван байдлыг сэргээн тогтоохын тулд хангалттай тооны цэрэг оролцож байгаа” гэж тэрбээр хэлжээ. Чангатгасан арга хэмжээ 12 дугаар сарын 18 хүртэл үргэлжлэх аж. Акапулько хотод сүүлийн саруудад гэмт хэрэг газар авсан бөгөөд гэмт бүлэглэлүүдээс учирч буй аюул заналын улмаас 50 орчим сургуулийг хаасан байна. Гэмт хэрэгтнүүд багш нарыг сүрдүүлж мөнгө хурааж авдаг байна.

Герроро муж энэ жил Мексикийн хамгийн аюултай бүс нутаг болохоо шахсан. Наймдугаар сард тус мужид хүн амины хэргийн гаралт хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Номхон далайн эрэгт оршдог Акапулько хот нь гэмт бүлэглэлүүд болон хөрөнгөтнүүд хоорондын ширүүн мөргөлдөөний талбар болжээ. Он гарснаас хойш тус хотод санаатайгаар хүний амины 750 хэрэг бүртгэгдсэн байна.

Д.Жаргал

 

Связанные новости