Арванхоёрдугаар сарын 27-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-12-27 08:50:30
10.00 цагт Хангарди ордонд “Улс төрийн хэлмэгдүүлэлт: Шалтгаан, үр дагавар, сургамж” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно.

11.00 цагт Чингэлтэй дүүргийн 16-р хорооны байранд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн "Гэгээлэн төв" ТББ-ын үйл ажиллагааг дэмжих, мөнгөн хандив өргөх арга хэмжээ болно. Утас: 99197617

11.00 цагт ХСҮТ-д "Бидний шинэ үйлчилгээ" төслийн нээлт болно.

12.00 цагт ОБЕГ-т баяр, амралтын өдрүүдэд зарим аймгийн нутгаар хэт хүйтрэх төлөвтэй байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99010499

15.00 цагт МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн Кибер боловсролын төвд БНСУ-ын Хансунг их сургуулиас тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслол болно. Утас:99002019

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт Их танхимд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Оны шилдэг хүүхэд”-д шагнал гардуулна.

Связанные новости