“Хөрөнгө оруулагч үндэстэн” ХК урвуу нэгдэл хэлцэл хийж, хувьцаа гаргалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Хөрөнгө оруулагч үндэстэн” компани "Жинст Увс" хувьцаат компанитай нэгдэж хөрөнгийн бирж дээр анх удаа хувьцаа гаргаснаа мэдэгдэн цан цохиж арилжааг эхлүүллээ.
Хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа урвуу нэгдэл буюу “Reverse takeover” хэлцлийг амжилттай гүйцэтгэснийг албаныхан онцолсон юм.
Жил гаруйн өмнө байгуулагдсан тус компани Ард санхүүгийн нэгдэлтэй хамтран банк санхүүгийн салбарыг цахим хувьсгалд хамруулах зорилт дэвшүүлэн ажиллаж буй аж.
Ийнхүү 900 гаруй хувьцаа эзэмшигчид хөрөнгийн бирж дээр гарснаар хөрвөх чадвартай болж хувьцаа эзэмшигчид хоорондоо хувьцаагаа арилжих боломж бүрдэж байгаа юм. Тус нэгдэл Хөрөнгийн бирж дээр 1 сая 612.750 ширхэг хувьцааг гаргаж буй бөгөөд хувьцааны арилжааны эхлэх үнэ Хөрөнгийн биржийн журмын дагуу "Жинст Увс" хувьцаат компанийн хаалтын ханшаар буюу 500 төгрөгөөс эхэлж байна. Тодруулбал нэгж хувьцааны аудитаар баталгаажсан үнэлгээ 10 дугаар сарын эцсийн байдлаар 1600 төгрөгтэй тэнцэж байжээ.

Хөрөнгө оруулагч үндэстэн ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир хэлэхдээ, “Түүхэнд анх удаагийн хийсэн урвуу нэгдэл хэлцэл нь Монголын Хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон түлхэц болно гэж харж байна. Улмаар “Хөрөнгө оруулагч үндэстэн” нээлттэй компани болж, жирийн иргэд санхүүгийн нэгдэл компанийг эзэмших боломж бүрдлээ. Манай компани өдгөө Ард Санхүүгийн нэгдлийн 7 орчим хувийг эзэмшдэг бөгөөд компанийнхаа нэгж хувьцааны дотоод үнэлгээг хоёр жил хүрэхгүй хугацаанд 60 гаруй хувиар өсгөсөн үр дүн үзүүллээ” хэмээн тодотгосон юм.
Харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн ярихдаа, “Хөрөнгө оруулагч үндэстэн” компани Жинст Увс хувьцаат компанитай нэгдсэнээр хөрөнгийн зах зээлд шинэ зүйлийг бий болгож байна. Хоёр компанийн нэгдэл 1 тэрбум 600 сая төгрөгийг бүрдүүллээ. Хөрөнгийн зах зээлийн энэ үйл явц эдийн засгийн өгөөж, баялгийг зохистой хуваарилахад чухал үр нөлөөг үзүүлэх юм. Жишээн дээр суурилж яривал Австрали улсад эдийн засаг тэр дундаа ДНБ-д уул уурхайн салбар нэлээн жин дардаг. Сүүлийн 30 орчим жил тус улс эдийн засгийн уналтад ороогүй. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр уул уурхайн компаниуд хөрөнгийн биржээрээ дамжуулж арилжаа явуулснаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн. Тодруулбал орлогын тэгш бус хуваарилалт, ажилгүйдэл, ядуурлыг тэд үгүй болгосон гэсэн үг. Ийм бэлэн жишээ байхад бид үүн рүү тэмүүлэх ёстой. Австралийн компаниуд хөрөнгийн бирж дээр хэрхэн ажиллаж байна вэ гэдгээс суралцах ёстой.
2017 оны хувьд Хөрөнгийн бирж дээр дотоодын аж ахуйн нэгжүүд хувьцаагаа гаргаснаар 6 жил тасралтгүй буурч байсан үзүүлэлтийг эргүүлж өсгөлөө. Өөрөөр хэлбэл Хөрөнгийн бирж ургац арвинтай 2017 оноо үдэж байна гэж хэлж болно. 2011 он шиг хөрөнгийн зах зээл дээр байсан өсөлттэй үнэлгээ рүү орлоо” гэв.
Ийнхүү 900 гаруй үндэсний хөрөнгө оруулагч, иргэдийг нэгтгэсэн “Хөрөнгө оруулагч үндэстэн” компанийн хувьцааны арилжаа эхлээд цаг гаруйн дараа хувьцаа 60 төгрөгөөр нэмэгдэж 560 төгрөг болсон байв.

Б.Заяа