"АПУ" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-05 16:44:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн  960 758 ширхэг хувьцаа арилжсанаас 11  компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 11  компанийн хувьцааны ханш буурсан бол 3  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "АПУ" ХК /APU/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Шарын Гол” ХК-ийн /SHG/ ханш хамгийн өндөр буюу 5.79 хувиар унажээ.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 806 ширхэг үнэт цаас  77.6 сая төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 1,049 ширхэг үнэт цаас  116.1 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 890 ширхэг үнэт цаас 89 сая төгрөгөөр арилжаалсан бол хувьцааны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 5 553,000 ширхэг үнэт цаас 3.8 тэрбум төгрөгөөр тус тус арилжаалжээ.

Ингэснээр "MSE ALL" индекс 1,280.64 нэгж болж 1.87 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 771 тэрбум 86 сая 26 454 боллоо.
Связанные новости