Ам.долларыг 1995 төгрөгөөр борлуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-11-17 15:40:33

Ам.долларын ханш сүүлийн саруудад 1999-2001 төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй байсан бол өнгөрсөн долоо хоногоос  бага зэрэг суларчээ.

Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар ам.доллар 1991.59 төгрөгтэй тэнцэж байна.  Арилжааны банкууд ам.долларыг 1987 төгрөгөөр худалдан авч 1996-1997 төгрөгөөр арилжиж байна. Харин “Найман шарга” арилжааны төвд ам.долларыг 1992 төгрөгөөр худалдан авч  1995 төгрөгөөр борлуулж байв.

Б.Заяа

Связанные новости