Виз олгох үйл явцыг хүндрүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-21 15:53:25
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Америкийн компаниудад ажиллах урилга авсан гадаадын мэргэшсэн ажилчдад виз олгох үйл явцыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа зориуд хүндрүүлж байна. Засаг захиргаа нь одоо үйлчилж буй хууль тогтоомжид оруулах өөрчлөлтийг Конгрессоор батлуулах чиглэлд ажиллахгүйгээр хүнд суртлын аргачлалыг ашиглаж байна гэж  “Волл Стрит Журнал” сонин цахим хуудастаа тэмдэглэжээ.

“Волл Стрит Журнал” сонинд мэдээлснээр, гадаадын мэргэшсэн ажилчдад H-1B хөтөлбөрийн хүрээнд виз олгодог аж. АНУ-ын эрх баригчид энэ оны 1-8 дугаар сарын хугацаанд ийм төрлийн виз хүссэн мэдүүлгийн дөрөвний нэгээс илүүг нь буцаасан байна. Ингэхдээ ихэнх тохиолдолд нэмэлт мэдээлэл авах гэсэн үндэслэлээр визийн мэдүүлгийг буцаажээ. Харин Барак Обамагийн засаг захиргааны үед мөн хугацаанд ийм төрлийн визийн мэдүүлгийн тавны нэгээс доошгүй хувийг л хүлээн авахаас татгалзаж байсан аж.
Э. Аянзаяа
Связанные новости