Элчин сайд Д.Батсайхан Болгарын ХАҮТ-ын ерөнхийлөгчтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-11-16 15:18:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батсайхан Болгарын ХАҮТ-ын ерөнхийлөгч Ц.Симеоновтой уулзав. 
 
Монгол, Болгарын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хоёр улсын ХАҮТ болон ажил хэрэгч хүмүүс,  бизнесийн хамтын ажиллагааны талаар ярилцах үеэр хоёр талд хамтын ажиллагааны уламжлал, баялаг туршлага, боломж байгааг дурдаж ЗГХК-ын хуралдаан болон бизнес эрхлэгчид тогтмол мэдээлэл солилцох, компаниудын хооронд шууд холбоо тогтоох, олон улсын чанартай яармаг, үзэсгэлэн, ажил хэргийн семинар, чуулганд харилцан оролцох, сурталчлан таниулах арга хэмжээ зохиох, төсөл хамтран хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.
 
Тус улс 2018 оны эхний хагаст Европын Холбоог даргалахтай холбогдуулан болгарын тал бизнесийн салбарт зохион байгуулагдах олон улсын чанартай арга хэмжээ, санал санаачлагын талаар мэдээлж байхаар болсон ба хоёр улсын бараа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх талаар харилцан ярилцав.
Связанные новости