Голд суусан машиныг татаж гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Томоохон гол нууруудын ус бүрэн мөстөөгүй байгаа тул баталгаатай зам гүүрээр зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Тухайлбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн “Бургастай” хэмээх газар “Зүүнтуруун” голын мөс цөмөрч иргэн С-ийн 69-76 УВХ улсын дугаартай “Хьюндэй Грэсс” загварын ачааны автомашин, иргэн Э-гийн 55-69 УВА улсын дугаартай “Портер” загварын ачааны автомашин голын усанд суусан байна.
Энэ тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн 5 алба хаагч, нэг автомашинтай өдөржин ажиллаж автомашинуудыг татан гаргаж, эзэмшигчдэд нь хүлээлгэн өгсчээ.

Б.Туул