Лимпнигийн Лорд Ховард хөрөнгийн биржийн 5 594 дахь арилжааг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй төлөөлөгчид Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 5 594 дахь арилжааг нээж, цан цохилоо.
ИБУИНВУ-ын парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн Лимпнигийн Лорд Ховард хэлэхдээ, “ИБУИНВУ Монгол Улс хоорондын дипломат харилцаа 1963 оноос эхэлсэн түүхтэй. Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн барууны хамгийн анхны орон бол Их Британи юм. Хоёр улсын өнөөгийн хамтын ажиллагааны нэг хэлбэр нь Монголын Хөрөнгийн бирж болон Лондонгийн Хөрөнгийн биржийн стратеги хамтын ажиллагаа. Цаашид талууд хамтын ажиллагаагаа улам тэлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Монголын хөрөнгийн бирж нь “Лондонгийн хөрөнгийн бирж групп”-тэй стратеги хамтын ажиллагааны “Ажлын Мастер гэрээ”-г 2011 онд гурван жилийн хугацаатай байгуулсан билээ. Тус гэрээний хүрээнд зах зээлийн дүрэм журмуудыг шинэчилж, Дэлхийн 20 гаруй улсын 30 гаруй Хөрөнгийн бирж, санхүүгийн байгууллагуудад ашигладаг “Миллениум Ай Ти” технологийг нэвтрүүлж, төлбөр тооцоог урьдчилсан төлбөрт хэлбэрээс дараа төлбөрт системд шилжүүлсэн. Түүнчлэн хөрөнгийн зах зээлд ажиллаж буй 120 гаруй боловсон хүчнийг сургажээ. Ийнхүү технологийн шинэчлэл хийснээр "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК өнгөрсөн онд 1.18 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан бөгөөд балансын хөрөнгө нь 20 гаруй тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна.
Дашрамд дурдахад Парламентын төлөөлөгчид УИХ-ын гишүүн С.Батболдын урилгаар Монгол Улсад айлчилж буй аж.

Б.Заяа