Найман компанийн хувьцааны ханш өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-06 17:08:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 68 792 ширхэг хувьцаа арилжсанаас найман компанийн хувьцааны ханш өслөө.

Ингэснээр 12  компанийн хувьцааны ханш буурсан бол нэг  компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс "Дөрвөн-уул” ХК-ийн /DRU/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Улсын их дэлгүүр” ХК-ийн /UID/ ханш хамгийн өндөр буюу 13.20 хувиар унав. Мөн өдөр "MSE ALL" индекс 1,152.63 нэгж болж 0.34 хувиар буурлаа. 
Связанные новости