"Багануур” ХК-ийн хувьцааны ханш 7.13 хувиар унав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-03 16:51:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 36 хувьцаат компанийн 106,885 ширхэг хувьцаа арилжсанаас 12 компанийн хувьцааны ханш өссөн байна.

Тодруулбал 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 10  компанийн хувьцааны ханш тогтвортой байв.

Үүнээс "Эрээнцав” ХК-ийн /ECV/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Багануур” ХК-ийн /BAN/ ханш хамгийн өндөр буюу 7.13 хувиар унажээ.

Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 76 ширхэг үнэт цаас 7.4 сая төгрөгөөр арилжаалсан байна. Ингэснээр "MSE ALL" индекс 1,156.61 нэгж болж 0.35 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 255 тэрбум 541 сая 278 140 болжээ. 
Связанные новости