"Жуулчин Говь” ХК-ийн хувьцааны ханш 14.08 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-02 16:24:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 39 компанийн 34 988 ширхэг хувьцаа арилжсанаас 12 компанийн хувьцааны ханш өссөн байна.

Өнөөдрийн арилжаагаар 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 17 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Тодруулбал "Жуулчин Говь” ХК-ийн /JGV/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.08 хувиар өссөн бол "Монинжбар” ХК-ийн /MIB/ ханш хамгийн өндөр буюу 4.76 хувиар унав.

Ингэснээр "MSE ALL" индекс 1.152.62 нэгж болж 0.65 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 247 тэрбум 106 сая 617 566 болсон байна. 

Б.Заяа
Связанные новости