Аравдугаар сарын 23-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-10-23 09:37:25
09.00 цагт Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн шав тавих ёслол Нийслэлийн цагдаагийн газрын хойно болно.

10.30 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Багахангай дүүргийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт ШУТИС-ийн II байранд Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийслэлийн прокурорийн газар хамтран зохион байгуулах "Хотын соёл" аяны нээлт болно.

13.30 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд “Оюу Толгой буюу Рио Тинто” компани Монгол УлсынҮндсэн хууль,  Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн тухай иргэн Ц.Чинбатын нэхэмжлэлийг хэлэлцэнэ.

15.00 цагт UBS телевизийн байранд "Миний дуунууд 2017" тоглолтын хэвлэлийн хурал болно.

Төрийн ордонд

УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-аас мэдээлэл хийнэ.

10.00 цагт “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган” болно.
Связанные новости