Аравдугаар сарын 19-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2017-10-19 09:02:20
10.00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвд Тайваниас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тэргэнцэр хандивлана.

11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд Бахай шашиныг үндэслэгч Бахауллагийн мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэн өнгөрөөхтэй холбоотой Монголын Бахайчуудын үндэсний оюун санааны чуулгаас мэдээлэл хийнэ.
 
11.00 цагт Архивын ерөнхий газарт "Их октябрь-Монгол, Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа" сэдэвт архивын баримтын үзэсгэлэн болон “Монгол зөвлөлтийн соёл шинжлэх ухааны харилцаа" баримт бичгийн эмхтгэлийн нээлт болно.
 
11.30 цагт "Монгол ньюс" Мэдээллийн төвд "Fiba 3x3 Asia Cup- 2017" тэмцээний хэвлэлийн хурал болно.
 
11.30 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд "Хөгжлийн харандаа ЭКСПО- 2017" хүүхэд гэр бүлд зориулсан үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
 
12.00 цагт МҮЭ -ийн холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

12.00 цагт “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд БЗД-ийн ИТХ хоёр тамгатай үйл ажиллагаа явуулж хууль зөрчиж байгаа талаар хэвлэлийн хурал хийнэ. 
Связанные новости