Улаанбаатарт 9-11 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-10-18 08:55:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус, Говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар  6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж  секундэд 6-11 метр. 9-11 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг өснө.
Связанные новости