10 дугаар сарын 17-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2017-10-17 09:04:42
09:00 цагт “Туул голын сав газрын экологийн төлөв байдлын үнэлгээ” төслийн хүрээнд оролцогч талуудын уулзалт, хэлэлцүүлгийг Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” хурлын танхимд зохион байгуулна. 
 
10:00 цагт ГХЯ-нд Олон улсын ядуурлыг бууруулах өдрөөр Үндэсний Статистикийн Хороо, Дэлхийн Банктай хамтран “Ядуурлын дүр төрх-2016” тооцооны үр дүнг танилцуулна.

10:30 цагт Өөрчлөгч клуб, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга ТББ-тэй хамтарч "Уул уурхайн компаниудын ил ба далд байдал" интерактив семинарыг Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн танхимд хийнэ.
 
11:00 цагт  БЗД, Токиогийн гудамж, Дарь-Эхийн гудамжны уулзварын зүүн талд “Явган хүнд зориулсан гүүрэн гарц”-ын нээлт болно.
 
11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд мэргэжлээ хэрхэн сонгож, ирээдүйгээ төлөвлөх вэ?" сэдвээр мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт СХД-ийн 67-р сургуульд иж бүрэн тоног төхөөрөмжтэй, сурагчдын мэдээлэл зүйн хичээл болон бусад хэрэглээг бүрэн хангах Смарт ангийн нээлт болно.
 
12:00 цагт Монголбанкны байранд есдүгээр сарын орон сууцны үнийн индексийг зарлана.
 
14:00 цагт
МУИС- ийн номын санд “Дифференциал, интеграл тоолол” шинэ номын нээлт болно.
Связанные новости