Хуримтлалыг хүүхдүүдээс эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Санхүүгийн боловсрол” аяныг Монголбанкнаас гурван сарын хугацаатай хэрэгжүүлж байна.
Аяны эхний сарыг Дэлхийн хуримтлалын өдөрт зориулж байгаа бөгөөд жил бүрийн 10 дугаар сарын 31-нд энэхүү өдрийг улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш тэмдэглэхдээ иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчлан таниулах арга хэмжээг ихэвчлэн банк санхүүгийн байгууллагууд зохион байгуулж ирсэн.
Монгол Улс “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг угтаж нийт банк санхүүгийн байгууллагуудтай хамтран иргэд олон нийтийг оролцуулсан нээлтийн арга хэмжээг өнөөдөр Төвбанкны байранд зохион байгууллаа. Эл өдрийг үндэсний хэмжээнд өргөжүүлэх зорилгоор ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан, Хадгаламжийн даатгалын корпораци болон Монголын банкны холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байхаар болж байна.
Ийнхүү олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуримтлалын өдрийг Монгол Улсад жил бүр тэмдэглэдэг байхаар Үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болсныг нээлтийн арга хэмжээний үеэр албаныхан онцлов.
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улс Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих сайн туршлагыг төрийн хэмжээнд авч үзэн олон улстай хөл нийлүүлэн алхаж эхэллээ. Дэлхийн хуримтлалын өдрийн аян жил бүр өөрийн гэсэн зорилтот агуулгын хүрээнд өрнөдөг. Энэ жилийн хувьд хүүхэд залуучуудад хуримтлалын ач холбогдлыг ойлгуулахад түлхүү чиглэж байгаа бөгөөд олон өгөөжтэй ажлууд хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь хүүхдүүдийн дунд “Би мөнгөө юунд зориулж хуримтлуулах вэ?” сэдэвт зургийн уралдаан юм” гэлээ.
“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн хүрээнд дунд сургуулиудад санхүүгийн суурь мэдлэг олгох сургалт, семинарыг зохион байгуулах аж.

Б.Заяа