Өнөөдрийн арилжаагаар 13 компанийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 229,907 ширхэг хувьцаа арилжсанаас 13 компанийн хувьцааны ханш өсөв.
Ингэснээр 8 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс “Хай би ойл" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар өссөн бол "Силк нэт” ХК-ийн ханш хамгийн өндөр буюу 14.81 хувиар унажээ.
Мөн өдөр "MSE ALL" индекс 1,157.53 нэгж болж 1.72 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 274 тэрбум 725 сая 597 мянган төгрөг боллоо.

Б.Заяа