Улаанбаатарт 8-10 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-10-16 09:23:45
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус, Алтайн өвөр говиор 13-18 градус, их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Связанные новости