"Монгол савхи” ХК-ийн хувьцааны ханш эрс буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-10-13 16:48:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 1,302,796 ширхэг хувьцаа арилжсанаас 13  компанийн хувьцааны ханш өсөв. 

Тодруулбал, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс “Техник импорт" ХК-ийн  хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.95 хувиар өссөн бол "Монгол савхи” ХК-ийн  ханш 14.71 хувиар эрс унажээ.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 91 ширхэг үнэт цаас 17 сая  207 710 төгрөгөөр арилжаалсан байна.

Мөн компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 400 ширхэг үнэт цаасыг 40 сая төгрөгөөр арилжаалжээ.

Ингэснээр "MSE ALL" индекс 1,142.36 нэгж болж 1.05 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 242 тэрбум 336 сая 627 796 төгрөг боллоо.
 
Б.Заяа 
Связанные новости