БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийж буй Төрийн айлчлалын үеэр Монгол Улсаас БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экспортлох нөхцөл бүрдлээ хэмээн ХХААЯ-наас мэдээллээ.
“Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлож, импортлох үеийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Санамж бичиг”-т Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд гарын үсэг зурсан байна.