Шинэ орон сууцны үнэ өмнөх оноос 3.6 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-11-11 16:15:36

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компаниас  хийсэн 10 дугаар сарын  “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг  танилцуулав.

Тус судалгаагаар ОСҮИ 10-р сард 7.1 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.0 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулбал -10.0 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс 18.7 хувьтай гарсан нь өмнөх сараас -0.03 хувиар буурсан үзүүлэлт гарлаа. Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ 2 сая 47 мянган  төгрөг  болсон нь  өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар буурчээ. Энэ нь оны эхэн үеэс -6.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -6.6 хувиар буурсан байна. Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байгааг албаныхан хэллээ.

Харин мөн сард хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 1.4 хувьтай гарчээ. Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 86 сая 980 мянган төгрөг болсон нь өмнөх сараас 2.0 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.0 хувиар буурсан байна.

Дээрх судалгаанд Улаанбаатар хотод борлуулахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийт 5124 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

 Б.Заяа

Связанные новости