Төвбанк 24.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк Засгийн газартай хамтран өнгөрсөн есдүгээр сард нийт 24.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гаргасан байна.
Тус санхүүжилтээс Монголбанк 258 зээлдэгчийн 15.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 133 зээлдэгчийн 8.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олгожээ.
Өнгөрсөн наймдугаар сард 24.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гаргаснаар 393 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсан байна.
Тухайн сард Монголбанкнаас 254 зээлдэгчийн 15.05 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 142 зээлдэгчийн 8.89 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олгожээ.

Б.Заяа