Евроазийн эдийн засгийн холбооны таван улсад мах, махан бүтээгдэхүүн экспортолно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ-ын хооронд хамтран ажиллахаар хэд, хэдэн салбарт санамж бичиг байгууллаа.
Тухайлбал Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулав.
Санамж бичгийн хүрээнд Евроазийн эдийн засгийн холбооны таван улсад Монголоос мах, махан бүтээгдэхүүн, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэх аж. Улмаар мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын өвчинтэй тэмцэх болон түүнээс урьдчилан сэргийлэх, тэр дундаа мал, амьтнаас хүнд халдварладаг өвчин /зоонозын/ асуудлаар мэдээлэл солилцож хамтран ажиллах юм байна. Мөн мал эмнэлэг ариун цэврийн аюулгүй аюулгүй байдал, талуудын нутаг дэвсгэрийн ургамлын хорио цээрийн аюулгүй байдлыг ханган ажиллахаар боллоо.
Мөн Стандарт, хэмжил зүйн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын техникийн зохицуулалт, итгэмжлэлийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг байгуулсан юм. Ингэснээр талууд техникийн зохицуулалт, стандарт, мал эмнэлэг, ургамал, эрүүл ахуйн салбарт 2017-2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов.
Түүнчлэн Зам тээвэр, гаалийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат, ГЕГ-ын дарга Б.Асралт, ЕАЭК-ын Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов нар 2017-2018 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Тээвэр, гааль, ложистикийн чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлснээр европын орны дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэнэ. Улмаар европын орнуудын хамтын ажиллагаатай уялдуулах, Европ-Азийг холбосон тээвэр ложистикийн боломжийг нэмэгдүүлнэ хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат онцлов.
Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх үүднээс уулзалт, семинар, дугуй ширээний ярилцлага болон бизнес чуулга уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулж байхаар тохиролцлоо.

Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ