Монгол-Хятадын худалдааны чөлөөт бүс байгуулах ТЭЗҮ-ийн судалгааг эхлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Хөх хот /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын худалдааны чөлөөт бүс байгуулах ТЭЗҮ-ийн хамтарсан судалгааг удахгүй эхлүүлнэ хэмээн Монгол-Хятад-Оросын худалдаа, аж үйлдвэр эрхлэгчдийн дээд түвшний уулзалтын үеэр Хятадын талаас онцоллоо.
Энэ удаагийн экспо “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, дэлхийд чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлье” уриан дор өрнөж байна.
30 гаруй орны 6000 орчим албаны хүмүүс, бизнес эрхлэгчид оролцож байгааг ӨМӨЗО-ны удирдлагууд мэдээллээ.
2015 онд болсон экспогоор 166 хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хөрөнгө оруулалтын хэмжээ 140 тэрбум гаруй юаньд хүрсэн байна. 800 гаруй мянган хүн экспог үзэж сонирхсон бөгөөд шууд худалдан авалтын хэмжээ, хэлэлцээрийн үнийн дүн зургаан тэрбум юаньд хүрсэн гэх тооцоог албаныхан хэлж байна. Энэ удаагийн экспо өмнөх амжилтыг бататгах төдийгүй Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн түншлэлийг шинэ шатанд гаргана гэсэн хүлээлт байна. Умаар хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчид шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэнэ хэмээн бизнесийнхэн тодотгов.
БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин:
“Монгол, Хятад улс эдийн засгийн хувьд харилцан бие, биеэ нөхөх чадвартай. Ойрын жилүүдэд хоёр орны харилцаа өргөжиж, харилцан ашигтай байх үндсэн дээр эрчимтэй хөгжиж байгаа нь бодит үр өгөөжийг авчирч байна. БНХАУ 10 гаруй жилийн турш Монгол Улсын хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн бөгөөд 2016 онд хоёр талын худалдаа бараа эргэлтийн хэмжээ 4.16 тэрбум ам.долларт хүрч, Монголын гадаад худалдааны нийт хэмжээний 60 хувийг эзэлж байна. Ялангуяа энэ оны эхний хагас жилээс хоёр талын худалдааны эргэлтийн хэмжээ 3.1 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулбал 44.2 хувиар өссөн. БНХАУ-аас Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт тогтвортой өссөөр байгаа бөгөөд энэ оны зургадугаар сарын байдлаар Хятадаас Монгол Улсад оруулж буй с шууд хөрөнгө оруулалт 4.61 тэрбум ам.долларт хүрэв. Энэ нь Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 30 хувийг эзэлж байгаа юм. Улмаар талуудын хамтын ажиллагаа тасралтгүй шинэчлэгдэж байна. Хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа, томоохон төслүүдийг зохицуулахад түлхэц үзүүлэхийн зэрэгцээ Эрээн-Замын-Үүдийн хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр зорьж байна” гэлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга:
“Өнөөдрийн орлогоос илүүтэй ирээдүйд олох орлого чухал. Хоёр дахь удаагийн экспод ХХААХҮ-ийн салбар, боловсрол соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт зэрэг маш өргөн хүрээнд харилцан ярилцаж, энэ чиглэлд хамтран ажиллахад тулгамдаж байгаа асуудал, цаашид юуг анхаарч ажиллах зэрэг шийдэл гарцыг хайх, судалгааны ажлуудаа танилцуулж байгаагаараа онцлогтой болж байна. Арга хэмжээний дараа үзэсгэлэнд оролцсон аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ вэбсайтаар дамжуулан олон улсад борлуулах боломж бүрдэнэ. Ерөнхийдөө урт хугацааны худалдааны чиглэл үүсгэхээр ажиллаж байна” хэмээн онцлов.

Хөх хот Б.Заяа