Хөрөнгийн бирж 18 тэрбум төгрөгийн арилжаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-25 13:14:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоног буюу энэ сарын 18-22-нд 18 тэрбум 152 сая 438 мянга 161 төгрөгийн арилжаа хийжээ.

Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан 5 удаагийн арилжаагаар нийт 57 компанийн 1 сая 381 мянга 748 ширхэг хувьцааг 623 сая 528 мянга 847 төгрөгөөр борлуулжээ. Мөн 184 мянга439 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг анхдагч зах зээлд 16 тэрбум 889 сая 5 мянга 804 төгрөгөөр, 12 мянга 474 үнэт цаасыг хоёрдогч зах зээлд 1 тэрбум 239 сая 808 мянга 820 төгрөгөөр тус тус борлуулжээ.

Ингэснээр зах зээлийн үнэлгээ 2 их наяд 36 тэрбум 153 сая 985 мянга 176 төгрөг болсон бол "MSE ALL" индекс 1050.33 нэгж болж  2.21 хувиар өсөв.
 
Ч.Ариунболд
Связанные новости