Орос болон АНУ-ын харилцааг хэвийн болгох сонирхолтой байна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-09-20 10:11:16
НЬЮ-ЙОРК. /РИА Новости/. “Орос болон АНУ-ын харилцааг засч залруулах шаардлагатай байгаа бөгөөд ОХУ-ын эрх баригчид хоёр улсын харилцааг хэвийн болгох сонирхолтой байна” гэж Оросын гадаад хэргийн яамны сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой уулзсаныхаа дараа мэдэгджээ.
 
"Бид хоёр талын харилцааны талаар ярилцлаа. Бид харилцаагаа засч залруулах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой юм. Харилцааны тийм ч таатай бус нөхцөлүүдийг бид үүсгээгүй ба хоёр улсын хэлхээ холбоог эргээд хэвийн байдалд оруулах сонирхолтой байна” гэж Сергей Лавров НҮБ-ын төв байранд сэтгүүлчдэд ярив.

Түүний хэслнээр, Оросын гадаад хэргийн яамны орлогч сайд Сергей Рябков болон АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Томас Шеннон нарын шугамаар үргэлжлүүлэн харилцахаар хоёр тал тохиролцсон байна.
 
Лу.Батбаяр
Связанные новости