ХНХЯ-ны дэргэдэх 80 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-18 13:11:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ-ны дэргэд шинээр байгуулсан цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийж, хүүхдүүдээ хүлээн авлаа.

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Хүүхэд бүр цэцэрлэгт" хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн зарим яамд өөрийн байрандаа ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан тохилог цэцэрлэг байгуулж эхэлсэн билээ. Энэ дагуу ХНХЯ 80 хүүхдийн багтаймтэй цэцэрлэг байгуулсан юм. Уг цэцэрлэг нь нийслэлийн 37 дугаар цэцэрлэгийн харьяа бөгөөд бага, дунд гэсэн хоёр бүлэгт хүүхдүүдээ хүлээн авах юм.

Энэхүү цэцэрлэгийг байгуулснаар албан хаагчид өглөө, оройд хүүхдээ цэцэрлэгт хүргэх, авахад гардаг хүндрэл багасах, ажлын бүтээмж өсөх зэрэг эерэг үр дүн гарна хэмээн үзэж байгаа юм.

Ч.Ариунболд
Связанные новости