“Бөөний худалдаа" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр хувиар өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 39 хувьцаат компанийн 650 789 ширхэг хувьцаа арилжсанаас 21 компанийн хувьцааны ханш өслөө.
11 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Тодруулбал “Бөөний худалдаа" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.58 хувиар өссөн бол "Монинжбар” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.38 хувиар унажээ.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 64 ширхэг үнэт цаас 6 сая 184 320 төгрөгөөр арилжаалсан байна.
Мөн өдөр "MSE ALL" индекс 1001 нэгж болж 0.71 хувиар өссөн нь өнөөдрөөс хойш дахин 1000 нэгжийг давсан үзүүлэлт болсон бол зах зээлийн үнэлгээ нэг их наяд 896 тэрбум 149 сая 859 940 төгрөг боллоо.

Б.Заяа