Есдүгээр сарын 11-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-09-11 07:39:02
09.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "Монгол-Хоккайдогийн бизнес форум" болно. 

09.20 цагт ХААИС-ийн дэргэд өргөтгөн шинэчилсэн автозамын нээлт болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ОХУ-ын Буриадын хайгуулын багийнхан Халхын голд хийсэн эрэл хайгуулын ажлынхаа үр дүнг танилцуулна.

11.00 цагт "Ашгабат-2017" Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа МҮОХ-нд болно.

11.00 цагт Спортын төв ордонд Аэробек гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Live Press Conference” мэдээллийн төвд "Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны тэргүүлэгч, төлөөлөгчид мэдэгдэл хийнэ.
Связанные новости