“Тавилга" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр хувиар өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 116,965 ширхэг хувьцаа арилжсанаас 15 компанийн хувьцааны ханш өссөн байна.
Ингэснээр 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Тавилга" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Баялаг налайх” компанийн ханш хамгийн өндөр буюу 8.48 хувиар уналаа.
Мөн Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 610 ширхэг үнэт цаас 56 сая 691 520 төгрөгөөр арилжаалав. Харин компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15 ширхэг үнэт цаас 1,5 сая төгрөгөөр арилжаалжээ.
Энэ өдөр "MSE ALL" индекс 957.09 нэгж болж 0.48 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 806 тэрбум 597 сая 239 655 төгрөг болсон байна.

Б.Заяа