Наймдугаар сарын 29-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
gantuya@montsame.mn
2017-08-29 08:09:21
10.30 цагаас Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Нямдаваа авто худалдааны захуудыг нүүлгэн шилжүүлж байгаа талаар тодруулга ярилцлага өгнө. 

11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд "Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2017" марафоны талаа мэдээлэл хийнэ. Энэ жилийн "Итгэл найдвар, Боломж Улаанбаатар-2017" марафонд 5500 гүйгч, 10 мянга гаруй оролцогч дэмжигчид, 460 гаруй сайн дурын ажилтнуудыг хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. 

11.00 цагт MN-Мэдээллийн төвд  Баянзүрх дүүргийн ИТХ-аас тус дүүргийг өөрчлөн зохион байгуулж хоёр дүүрэг болгох асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа, Сүхбаатар дүүрэг дэх хог тээвэрлэлтийн санхүүжилтийн асуудлаар Хог тээвэрлэгч компаниуд хэвлэлийнхэнд хандлаа.

12.00 цагт Хувийн хөрөнгөөр төрийн үйлчилгээг үнэнчээр гүйцэтгэж ирсэн нийтийн тээвэрчид гэмт бүлэглэлийн үйл ажиллагааны золиос болж байгаа талаараа мэдээлэл хийнэ.

14.00 цагт БНСУ-ын Банкны Институттэй хамтарсан семинар Блюй Скай зочид буудлын Кристал танхимд болно. 

14.00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг Төрийн ордонд хуралдана. 

16.00 цагт Туушин зочид буудалд Транспэрэнси Интэрнэшнл байгууллагын зүгээс Уул уурхайн лицэнз олголт дахь авлигын эрсдлийн үнэлгээгээ танилцуулна. Үйл ажиллагаа Туушин Best Western буудлын Соёмбо танхимд  болно.
Связанные новости