Наймдугаар сарын 21-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
gantuya@montsame.mn
2017-08-21 08:17:42
09.30 цагаас Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын анхдугаар нэгдсэн чуулга уулзалт”-ын нээлт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болно.
10.00 цагаас Залуучуудын Үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ "Y PEER" чуулганы нээлт Хараацай театрт болно. 
10.00 цагаас ОХУ-ын Элчин сайдын яаманд тарваган тахал өвчний тухай "Хар үхэл"-ийг "Ялагчид" баримтат киноны төслийн хэвлэлийн хурал болно. Уг баримтат киног бүтээх үндэслэл нь Монгол Улсад өнгөрсөн зууны 40-өөд онд ЗХУ-ын эрдэмтдийн тарваган тахлын эсрэг тэмцлийн бодит түүх дээр суурилсан юм.
10.00 цагаас Хотын дарга болон бусад албаныхан сургууль цэцэрлэгийн засвар, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцана. СБД-ийн 16-р сургууль, бага сургууль, БЗД-ийн 14-р сургуулийн барилгын ажилтай танилцана.
10.30 цагаас НИТХ дахь АН-ын бүлэг НЗДТГ-ын А танхимд мэдээлэл хийнэ.
11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд "Улаанбаатар смарт" ХХК-аас оюутны смарт картын сунгалтын талаар мэдээлэл хийнэ. 
12.00 цагаас “Багш нарын цалин нэмэгдүүлэх” түр хорооноос “LIVE CONFERENCE CENTER“–т хэвлэлийн бага хурал зарлалаа. Багш нар цалин нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн ба цалин нэмэх бодит үндэслэлийг тайлбарлах юм байна./Хаяг Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 100 айл, MNBC телевизийн байр/

Хэвлэлийн Хүрээлэнд:
09.30 цагаас “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйд суралцах нь” хөтөлбөрийн нээлт болно. 

MN-мэдээллийн төвд
11.00 цагаас
Өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжих сангаас гудамжны худалдаа эрхлэгчид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаа талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагаас Авто худалдааны цогцолборт хөрөнгө оруулсан 2000 орчим иргэдийн төлөөлөл хэвлэлийнхэнд хандлаа.
13.00 цагаас Нийслэлийн Засаг даргын хөгжлийн агентлаг, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас БНСУ-д Мэдээлэл технологийн чиглэлээр оюутан залуусыг үнэ төлбөргүй суралцуулахаар болсон талаараа мэдээлэл хийнэ.
Связанные новости