Гадны хөрөнгө оруулалтын 72.5 хувь нь уул уурхайн салбарт оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-08-19 18:07:14
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Монгол Улсад 1990-2016 онд 112 орны 13 мянга  гаруй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 15 гаруй тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийсэн дүн мэдээ байна. Үүний  80 хувийг 2008-2012 онуудад хийжээ.

Хөрөнгө оруулалт хийсэн салбараар нь үзвэл нийт хөрөнгө оруулалтын 72,5 хувь нь уул уурхайн салбарт оржээ. 2014-2016 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжүүд 38 мянга гаруй ажлын байр шинээр буй болгосны 80 орчим хувийг дотоодын ажилтнууд бүрдүүлж байна.

Монгол Улсад хийсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр Нидерланд, БНХАУ, Люксенбург, ИБУИНВУ, Сингапур, Канад, БНСУ болон АНУ тэргүүлж буй аж.
 Б.Заяа 
Связанные новости