"Талх Чихэр" ХК улсад 84,3 сая төгрөгийн татвар төлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй "Талх Чихэр" ХК хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
"Талх чихэр” компани нийслэлийн гурван мянга гаруй цэгт өдөр тутам түгээлт хийдэг төдийгүй Дархан, Эрдэнэт хотууд, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн хэрэглэгчдийг бүтээгдэхүүнээрээ хангаж байгаа аж. Нийт 20 гаруй нэр төрлийн талх, 30 гаруй нэр төрлийн нарийн боов, 20 гаруй төрлийн бялуу болон бэйкери зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй тус компани дэлхийн техник, технологийн дэвшлийг бүрэн нэвтрүүлэх зорилт тавьжээ. Энэ хүрээнд Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, лабораторийн ISO17025, хүнсний аюулгүй байдлын ISO22000 стандартуудыг хангаж, чанарыг эрхэм болгон ажиллаж ирснээ танилцуулгынхаа үеэр тодотгов. Улмаар Монгол Улсад цор ганц дэвшилтэт технологи бүхий J4 Давхар шугам, Итали улсын гурилын систем болон силосыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн байна.
Харин санхүүгийн үр дүнгийн хувьд 2017 оны эхний хагас жилд нийт 675.7 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Улсад 84,3 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.

Б.Заяа