Арилжааны банкуудын активын чанарт үнэлгээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээндр Арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг Бүгд Найрамдах Чех Улсын PricewaterhouseCoopers Česká republika s.r.o. хийж гүйцэтгэхээр шалгарсан байна.
Төвбанк арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг хийх Зөвлөх компанийг Монгол Улсын худалдан авах үйл ажиллагааны холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулалт зарласан бөгөөд шалгаруулалтын дүнг Монголбанк цахим хуудастаа мэдээлжээ.
Арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг ирэх 11 дүгээр сарын 30-ны дотор гүйцэтгэх юм байна.