НАСА Ангараг дээр хүчил төрөгч үйлдвэрлэх туршилт хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ВАШИНГТОН. /Independent/. АНУ-ын Сансрын уудам, агаарын орон зайг шинжлэх судлах төв буюу НАСА-гийн Ангараг гарагт илгээх дараагийн робот 2020 онд тус гарагт хүрнэ. Энэхүү робот нь тус гарагийн агаар мандалд хүчилтөрөгч бий болгох туршилт хийх аж.
Эрдэмтэд ямар нэг микроб (замаг эсвэл бактер) Ангараг руу илгээх юм. Бичил биетүүдийг тус гарагийн хөрсөнд үржүүлж, үүний дүнд тэднээс хүчилтөрөгч ялгаруулах зорилт тавьжээ.
Ингэж гаргасан хүчилтөрөгчийг амьсгалахад, мөн Ангарагаас дэлхийд буцаж ирэх пуужингийн шатахуунд зарцуулах гэнэ.
Хэрвээ туршилт амжилттай болбол Ангарагийг хүн төрөлхтний колони болгох ирээдүйн зорилтод чухал алхам болно. Ангарагийн агаар мандалд 0.13 хувийн хүчилтөрөгч байдаг бол манай дэлхийн агаар мандалд 21 хувь байдаг юм.
НАСА мөн тус гараг дээр соронзон орон бий болгох, цөмийн реактор байгуулахаар төлөвлөж байна.
Г.Доржханд