Цагаан ордны Олон нийттэй харилцах албаны даргыг огцруулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VOA/. Энтони Скарамуччи Цагаан ордны Харилцаа холбоо, олон нийттэй харилцах албаны даргаар томилогдсоноосоо ердөө 10 хоногийн дараа халагдлаа.
Түүнийг энэ албан тушаалаас огцруулж байгаагаа Цагаан ордон даваа гарагт мэдэгдсэн байна.
Э.Скарамуччи нэгэн сэтгүүлч рүү утсаар ярьж, хамтран зүтгэгчдийнхээ эсрэг мэдээллийг түүнд өгсөн гэх мэдээлэл тархаад байсан билээ. Энэ асуудалтай холбоотойгоор түүнийг огрцуулсан бололтой.
Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны дарга Шон Спайсер болон Ерөнхийлөгч Дональд Трампын Тамгын газрын дарга Райнс Прибус нарыг огцруулсны дараа түүнийг огрцуулж байгаа нь энэ юм.
Э.Скарамуччи-г Харилцаа холбоо, олон нийттэй харилцах албаны даргаар томилохыг Р.Прибус, Ш.Спайсер нар эсэргүүцэж байсан билээ.
Д.Трампын засаг захиргааны талаарх мэдээллийг дэлгэхэд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн гэж Р.Прибусыг өнгөрсөн долоо хоногт Э.Скарамуччи буруушааж байсан юм.
Үүний дараа буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Э.Прибусыг огцруулж, түүний оронд армийн генерал асан Жон Келли Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдсон.
Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны дарга Сара Сандерс өчигдөр мэдэгдэл хийхдээ “А.Скарамуччи өөрийгөө энэ албан тушаалд тохирохгүй хүн болохыг харуулсан учир Ж.Келли өөрийн багийг бүрдүүлэхээр шийдсэн” гэж тайлбарлажээ.
Ж.Келли өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болсон юм.

Г.Доржханд