Хятадын 115 аж ахуйн нэгж “Дэлхийн шилдэг 500”-д багтав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Бээжин /МОНЦАМЭ/. АНУ-ын “Fortune” сэтгүүл жил бүр “Дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгж”-ийг нэрлэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хувьд Хятадын 115 аж ахуйн нэгж уг жагсаалтад багтсан ба энэ нь өнгөрсөн оныхоос таваар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Хятадын Ан Бан даатгалын компани, Алибаба, Tencent зэрэг 10 аж ахуйн нэгж анх удаагаа уг жагсаалтад орлоо. Уг жагсаалтын эхний таван байрын гуравт Хятадын цахилгаан сүлжээ компани, Sinopec Group, Хятадын нефть байгалийн хийн CNPC корпораци орсон байна.
АНУ-ын Вол-Март компани 485 тэрбум 873 сая ам.долларын орлогоор 4 дэх жилдээ дараалан эхний байранд жагссан бол 5-р байранд Японы Toyota компани жагслаа.
Жагсаалтад АНУ-ын 132, Хятадын 115, Японы 51 аж ахуйн нэгж орсноор эхний гурван байрыг эзэлжээ.
Мөн дэлхийн интернетийн үйлчилгээний зургаан компани багтсанаас Хятад болон Америкийн тус бүр 3 компани шалгарсан юм.
Дашрамд дурдахад, уг жагсаалтад жилийн орлого нь 2,16 тэрбум ам.доллараас дээш аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг аж.

А.Анхбаяр