Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
mn_tuul@montsame.mn
2017-07-23 12:44:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуны дунд улаан морь сарын таван шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. 

Наран 05.20 минутад ургаж, 20.34 минутад шингэнэ. Арвидах барилдлагатай. Тийн мэдэхүй шүтэн барилдлагатай. Хий суудалтай. 17:46 цагт сар битүү болно.

Аргын тооллын 7 сарын 23, Адъяа гараг. Билгийн тооллын битүүн, Найралт эх одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
 
Связанные новости