Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 1.6 их наядыг давлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгжийн бирж өчигдөр буюу энэ сарын 19-нд “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 112 мянга 407 ширхэг хувьцаа арилжив.
Ингэснээр "MSE ALL" индекс 896.82 нэгж болж 1.84 хувиар өссөн бол үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 1 их наяд 621 тэрбум 955 сая 815 мянга 709 төгрөг боллоо. Энэ нь 2013 оны гуравдугаар сарын 11-нээс хойш анх удаа 1.6 их наядын босгыг давсан үзүүлэлт юм.
Тухайн арилжаагаар 13 компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурлаа. Тухайлбал, “Сор" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.53 хувиар өссөн бол "Ремикон” компанийн ханш 1.39 хувиар уналаа. Мөн өдөр Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн өрсөлдөөнт арилжаагаар 400 ширхэг үнэт цаасыг 40 сая төгрөгөөр борлуулжээ.

Ч.Ариунболд