Шатахуун түгээх станцын зогсоолд автомашины дугуй шатжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан- Уул дүүргийн Өлзийтийн Авто Тээврийн Шалган Нэвтрүүлэх Товчооны дэргэдэх Мон-Суль шатахуун түгээх станцын зогсоолд автомашины дугуй шатжээ.
Өглөө 05.05 цагт тус хэсэгт цемент тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийн дугуй буудаж, улмаар гал гарчээ. Галыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж унтраасан байна. Галыг шуурхай унтраагаагүй бол ойролцоо байсан шатахуун түгээс станц шатах, дэлбэрэх аюултай байжээ.
Ч.Ариунболд
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
7 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
7 дня
Ulaanbaatar