Хөрөнгийн бирж 40 сая төгрөгийн үнэт цаас арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-19 14:16:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн яамнаас өнөөдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 39 долоо хоногийн хугацаатай, 400 ширхэг үнэт цаас борлуулсан байна.

Өнөөдөр нийт 60 мянган ширхэг үнэт цаасыг, нэгж тус бүрийг нь 100 мянган төгрөгөөр борлуулахаар төлөвлөөд байсан. Гэвч "БиДиСек" үнэт цаасны компани л 400 ширхэгийг 40 сая төгрөгөөр худалдан авах санал ирүүлснийг Хөрөнгийн бирж биелүүлжээ. Үнэт цаасны хүү жилийн 12 хувь байх юм.

Ч.Ариунболд
Связанные новости