Улаанбаатарт 32-34 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-07-01 07:54:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

Салхи баруун  аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Дуу цахилгааны өмнө  салхи түр зуур ширүүснэ.  Алтайн уулархаг нутгаар 20-25 градус,  Хангай, Хөвсгөлийн   улархаг нутгаар 24-29 градус, говь талын нутаг, орхон Сэлэнгийн сав нутгаар 34-39 градус, бусад нутгаар 30-35 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. оройдоо түр зуурын бороо орно.  Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 32-34 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Связанные новости