Зургадугаар сарын 28-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-06-28 08:37:20
09.00 цагт Корпорейт зочид буудалд Сангийн яам, Монголбанкнаас "Монгол улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр" хэлэлцүүлэг зохион байгуулна.

09.10 цагт Хөгжим бүжгийн коллежийн Тоглолтын танхимд Соёл, урлагийн газар, БСШУСЯ хамтран “Хичээлийн дараах хөгжмийн боловсрол” сургалт зохион байгуулна.

09.30 цагт Хөрөнгийн биржид “Сүү” компанийн 6 тэрбум төгрөгийн бондын арилжааны нээлт болно.

10.00 цагт ЭМЯ-нд Монгол болон Лаос улсын эмнэлгийн мэс засал, яаралтай тусламжийн өнөөгийн байдлыг харьцуулсан судалгааны үр дүнг танилцуулна.

11.00 цагт Нээлттэй нийгэм форумд Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад хийсэн мониторингийн үр дүнгээ танилцуулна.

13.20 цагт ГХЯ-нд Италийн “Үнсгэлжин” дуурийн уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Судалгаанаас нөлөөлөл” сэдэвт Анагаахын оюутны олон улсын эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Би чадна” олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авто аяллын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Түүхий барагшууныг хууль бусаар хил гаргасан хэргүүдийн талаар Үндэсний үйлдвэрлэгчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт  Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

Связанные новости