Хууль зөрчсөн 261 гадаад иргэнийг албадан гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Гадаадын иргэн харьяатын газрын мэдээлснээр хууль бус хугацаанд амьдарч байгаа гадаадын иргэдийг шалгаж зөрчлийг хянасан байна. Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу уг шалгалтыг хийж, виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн гадаадын 30 орны 950 иргэнийг тогтоож үүнээс 21 орны 261 гадаад иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ. Бусад зөрчилтэй иргэдэд торгуулийн арга хэмжээ авчээ. Албадан гаргасан гадаадын иргэдийн дийлэнх хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна гэж тус газраас мэдээллээ.
Ж.Батсайхан