Баянзүрх дүүрэгт 280 хүүхдийн цэцэрлэгийн шав тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил нийслэлийн төсвийн хоёр тэрбум 650 сая төгрөгийн санхүүжилтээр Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн 280 хүүхдийн хүчин чадалтай барилгыг ашиглалтад оруулахаар шав тавилаа.
Тус цэцэрлэг нь анх 1965 онд хүүхдийн ясли нэртэй байгуулагдаж, 1991 онд Найрамдлын районы АДХГЗ-ны захирамжаар ясли-цэцэрлэгийн комбинат, 1996 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 146 дугаар цэцэрлэг болж өргөжсөн түүхтэй. Цэцэрлэгийн барилгыг НИТХ-ын 2012 оны тогтоолоор ашиглах боломжгүй гэсэн дүгнэлттэй акталж, 2014 онд хуучин барилгыг буулгасан юм.
Цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулснаар 12 бүлэгтэй, 280-500 хүүхэд суралцах таатай орчинг бүрдүүлж, тус дүүргийн 5 дугаар хорооны 2-5 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг олгох бололцоотой болох юм. Мөн уг цэцэрлэг ашиглалтад орсноор нийт 51 иргэн шинээр ажлын байртай болох аж.

Ж.Болор